Шанзтай тахианы мах хийх арга:

Орц

  • Бүтэн тахианы мах – 1 ш
  • Сонгино
  • Сармис
  • Перец
  • Гоньд
  • Нимбэг
  • Шанз

Хийх арга

1. Бүтэн тахианы дөрвөн мөчний ясыг үлдээн бусад ясыг битүү шулж авна. Шулсан махыг сонгино, сармис, хар перец, давс, гоньд, нимбэгээр амталж бага зэрэг тавина. Бэлэн болсон шанзыг битүүлж оёод гадна талыг тостой томатаар түрхэнэ.

2. Ингээд дөрвөн мөчийг нь утсаар боож ороогоод шарах шүүгээнд шарна. Шанзанд, хагас боловсруулсан цагаан будаа, улаан, ногоон амтат чинжүү, сонгино, сармис, төмсний гурил зэргийг давс, гоньд, хар перец, нимбэгний хүчлээр амталж хольж найруулаад бэлэн болгоно. Шанзанд түүхий бүтээгдэхүүн байж болохгүй. Шанз ямар ч бүтээгдэхүүнтэй бай ж болно. Шанзыг бэхжүүлэхийн тулд түүхий өндөг эсвэл төмсний гурилыг хийж базаж өгнө.

2. Шарсан тахиа хийх арга

  • Нэг бүхэл тахиа. Болж өгвөл чанарлаг органик байх тусам шүүслэг бас амтлаг болдог.
  • 2 дундаж хэмжээтэй сонгино
  • Жижиг луувангууд, эсвэл 2 том лууван
  • 2 celery (үүнийг тольдоход цоохор майлз гэж орчуулсан байхым)
  • 1 бүтэн сармис
  • Давс, нунтаг хар чинжүү
  • Оливын тос
  • Нэг нимбэг
  • 1 жижиг багц шинэхэн rosemary өвс эсвэл өөрийн дуртай өвсөн амтлагчаа ашиглаарай.

Хийх аргачлал:

  1. Тахиагаа хөргөгчөөс 30 минутын өмнө гаргаарай.
  2. Шарах шүүгээгээ 240 градус дээр/ сэнсээр ажилладаг бол 475 дээр/ хийгээр ажилладаг бол 9 дээр тааруулна.
  3. Сонгиноо 4 хувааж, сармисуудаа хумсаар нь салгаж бэлдэнэ.
  4. Ногоонуудаа угааж, жижиг лууванг бол бүхлээр нь харин том бол 4 хуваана. Celeryгээ ч мөн адил 3-4 хувааж хэрчээрэй
  5. Одоо хэрчсэн бүх ногоо сармисаа шарагч тэвшнийхээ голд овоол
  6. Харин одоо ногоон дээрээ оливын тосоо тохируулан амны халбагаар 3 халбага хэртэйг тархаан асгаж өгнө.
  7. Ингээд тосоо ногоон дээрээ жигд тараан ногоогоо оливын тостой хольж хутгана.Одоо нимбэгээ угааж хурц хутгаар эсвэл сэрээгээр нүхлээд ганц хоёр сармисны хумс, багц rosemaryний хамт тахианыхаа хөндий хэсэгт байршуулж, тахиагаа тэвшин дэх ногоонууд дээрээ голлуулан байршуул
  8. Тахианыхаа гадаргуугаар бага зэрэг оливын тос түрхээд давс болон хар чинжүүгээр амтлаарай.
  9. Дараа нь урьдчилан халаасан шарах шүүгээнийхээ хэмийг 200 градус/ F 400/ газ бол 6 дээр тавиад ногоо тахиатай тэвшээ шарах шүүгээний голын тавиур дээр байршуулж нийт 1 цаг 30 минут хэртэй хугацаанд болгоно.
  10. Тахиагаа шарах шүүгээндээ хийснээс хойш тун удахгүй танай гал тогоо шарсан тахианы сайхан үнэрээр дүүрэх ба энэ үед шалгаж үзээд хэрэв ногоо захаасаа болон тахианы дээд хэсэг түлэгдэж магад шинж ороод ирсэн байвал бага зэрэг усаар шүршин асгаж өгч болно. 
  11. Аль эсвэл мөнгөлөг цаасаар бүрхээд шарах шүүгээндээ буцаан хийж болно. Энэ нь түлэгдэлтээс хамгаална.
  12. Тахиагаа болох зуур түүхий тахиа хүрсэн зүйл бүрийг савантай бүлээн усаар маш сайн цэвэрлэнэ. Энэ нь элдэв халдвараас хамгаалдаг.
  13. Тахиагаа болсных нь дараа гаргаад мөнгөлөг цаас дээрээс нь алчуураар бүрхээд 15 минут хэртэй амраана. Ингэхэд тахиа шүүслэг зөөлөн болох ба энэ зуур сүмсээ бэлтгээрэй. Хэрэв бэлэн найруулдаг сүмс хийж байгаа бол үүн дээрээ тэвшин доор тунасан тахианы шүүснээс болон сонгино сармис ногоо зэргээ mixerдэж нэмэхэд амт нь бүр илүү гоё болдог.
  14. Бүрэн гүйцэд болсон тахианаас ягаан шүүс гардаггүй. Цагт нь зөв тааруулан болгож чадвал маш гоё зөөлөн бас амтлаг, хэт хатсан биш болсон байдаг. За ингээд тахиагаа зүсч бэлдэхэд бэлэн боллоо. Тахианы цээж хэсгийн мах нягтшил ихтэй цул байдаг бол хөл, гуя хэсэг нь шүүслэг байдаг.
  15. Сайн болсон тахиа яснаасаа хялбархан сална.
  16. Тахиагаа шарсан төмс, жигнэсэн ногоо, сармистай талх гээд л ямар хачиртай идэх нь танай гэр бүлийн сонголт!