Ногоон шошийн ач тус

Ногоон шош нь С болон К амин дэмүүд болон манган, фолийн хүчлээр баялаг мөн илчлэг багатай бөгөөд уураг, эслэгээр баялаг ашигтай бүтээгдэхүүн юм.

Мөн чанар, амт: Амтлаг амттай, сэрүүн чанартай.Ногоон буурцганд агуулах ногоон буурцагны уураг, таннин, фланойд зэрэг бодис нь химийн бордоо, герпитицит, фосфорын песпитиц, хүнцэл, мөнгөн ус, хөнгөн цагаантай нэгдэн тунадас үүсгэдэг тул ходоодонд шимэгдэл үүсгэхгүй шууд биеэс гадагшилдаг.

Тиймээс дорно дахинд хордлогод орсон хүмүүст ногоон буурцагийг эмчилгээний хамт хэрэглүүлдэг.

Монгол судлаачдаас ногоон буурцаг, шар буурцагны хандаар хийсэн бэлдмэлийг туршилтын хархны бөөрөнд үүсгэсэн хурц хордлогот нефритийн эмгэг загварт xордлого тайлах нөлөөг судалсан судалгаа хийж, судалгааны үр дүнд ногоон буурцаг, шар буурцаг нь хор тайлах чадвар сайтай болох нь тогтоогдсон.

Үйлдэл:

Зуны халуунаас шалгаалсан ам цангалтыг тайлж шингэн нөхөх, бүх төрлийн хордлого тайлах үйлчилгээтэй. Зүрх болон ходоодны сувгийн эмгэгт хэрэглэнэ.

Хэрэглэх тун:

Өдөрт 15-30 гр-г хэрэглэнэ. Харин хордлого тайлах зорилгоор 120 гр ногоон буурцаг 60 гр чихэр өвс хамт буцалгаж хэрэглэнэ. Мөн цагаан будаа, ногоон буурцагны зцтан хордлого тайлахдаа маш сайн.

Санал болгох: