Гахайн мах нь мэдрэлийн системд ашигтай шинж чанарууд нь В бүлгийн витаминууд их байдаг тул тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Гахайн мах нь ой тогтоолт, анхаарал, төвлөрөл, хэл яриа, харааны орон зайн ойлголтыг багтаасан эрүүл танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжиж чаддаг.
Гахайн мах нь төв мэдрэлийн системийг зохицуулахаас гадна сэтгэлийн хямрал, тархины үйл ажиллагааны хямралыг арилгахад тусалдаг.
Гахайн махан хуурга хийх арга
Гахайны махан хуурга гэдэг нь гахайны хүзүүний махыг нимгэн хэрчээд цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжангаар амтлан шарсан хоол юм.
Гахайн махан хуурга нь гахайны махны онцгой үнэрээс нь салгаж, өөх ихтэй ба мах нь маш зөөлхөн амт үнэр сайтай хоол юм. Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, хоол шинэц нь 95-96хувь байдаг тул гол хоолоор солонгос хүмүүст маш тохирсон махан төрлийн хоол юм.
Хийх арга:
Гахайны махны хоолны мах идэхэд хялбараар жижиг хэрчээд өмнө хойно нь
Чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, сармис, цагаан гааг хэрчээд перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжангаар амтална. Тэгээд хэрчсэн гахайны махаа хийгээд жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө.
Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно.
Гучүжангаар амталсан амтлагчиднд цуу их хийвэл сайхан өнгөгүй, маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй.
Мөн өөх ихтэй мах хэрэглэгдэх учир гүнжидийн тос маш бага хийх хэрэгтэй. Мөн хүчтэй галаар шарахгүй ба хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторхи хэсэг нь болохгүй байх тохиолдолд их байдаг. Амтлагчийг нэг удаа сайн хийлгүйгээр баг зэрэг баг зэргээр хийвэл илүү шөлтэй сайхан болдог.