1. Авокадотай өндөг
Энэхүү амтат хоол нь уураг болон ургамалын гаралтай тосоор баялаг учир таны зүрхийг баярлуулах болно. Шарах шүүгээгээ 200 градус хүртэл халаана. Авокадогаа дундуур нь зүсээд ясыг нь гаргаад хоёр халбага зөөлөн эдийг гаргах хэрэгтэй. Дотор нь өндөг, улаан лооль, давс, перец болон ногоон амтлагч хийнэ. 20-22 минутын дараа өглөөний хоол бэлэн болно.
2. Жимс, бүйлсний тос болон салямитай талх
Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч их амттай мөн тэжээллэг хоол болно.
3. Нэрс, авокадо болон өндөг
Буудай, авокадогийн нухаш болон шарсан өндөгтэй өглөөний зоог. Энэ бүхнийг шинэ ногоо болон улаан чинжүүгээр амтална.
4. Нэрс болон цагаан гааны смузи
Энэ өглөөний хоолонд хангалттай хэмжээний уураг, тос, нүүрс ус агуулагдсан байдаг. Нэрс болон цагаан гаа нь амин дэмээр баялаг бөгөөд таны хараанд тустай.
5. Жимс болон ногоотой тэжээллэг талх
Бүйлсийн тос, үрсэн авокадо, наранцэцгийн самар болон гүнжидийн үртэй талхан дээр ногоон смузи нэмбэл нэн амттай болдог. Жимс болон ногоо нь заавал шаардлагатай найрлагын нэг юм.
6. Ногоотой өндөг
Уураг болон витамины эх үүсвэр
7. Авокадогаар хийсэн смузи
Өглөөг маш эрчимтэй угтдаг хүмүүсийн хувьд нэн тохиромжтой. Орц. ½ авокадо, ½ стакан йогурт, ½ стакан сүү, 1 гадил, үл ялиг ванил байхад л хангалттай. Амт нь таныг гайхшруулах болно.
8. Тэжээллэг шарвин
Боорцогийг хийх арга зам нь маш хялбар. Нэг халбага уураг, өндөгний цагаан, ½ стакан гадилны нухаш, маалингын үр зэрэг багтана.